ТАНИЛЦУУЛГА

Эрхэм зорилго: Төрийн үйлчилгээ бол хүний төлөө үйлчилгээ учраас иргэний үг, дуу хоолой хүсэлтийг төрд хүргэх, төрийн үйлчилгээг иргэнд хүргэх үйл ажиллагааг  түргэн шуурхай,  цаг ямагт хэрэгжүүлнэ. 

Зорилт:
1. 
Иргэдээ сонсож иргэдийн оролцоог чухалчилж, НӨУЁБ-ын бодлогыг баримталж, засаглах дээд шатны байгууллагуудын  шийдвэрүүдийг хугацаанд нь хэрэгжүүлэхэд оршино.
2. Дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хорооны хөгжил, бүтээн байгуулалт, цаг үеийн тулгамдсан асуудлуудыг шат дараалан шийдвэрлүүлнэ.

Давуу тал, онцлог:  Нийслэл хотоос алслагдсан, мал аж ахуй, газар тариалан голчлон эрхэлдэг, Уяачдын хотхон юм.

Тус хороо нь  газар зүйн хувьд Адисын давааны өвөрт Бурхант уулын урд дэнж дээр, Түргэний голын сав нутагт оршдог. Уулархаг бүсэд багтаж урд талаараа Гавьжийн  шанд, Баруун талаараа 13-р хороо, хойд талаараа 12-р хороо, Зүүн хойд тал буюу зүүн талаараа Богд уул, урьд талаараа Төв аймгийн Сэргэлэн сумаар хиллэн Өлзийт хайрханы өвөр, Бурхант хайрханы энгэрт 7200 га газрыг эзлэн налуурхаг, хөрс нягтралттай, үржил шимт газрын төлөв байдал, чанарт өөрчлөлт ороогүй гадаргатай болно. 

Тус хороо нь  арван долоон жилийн өмнө анх Ажилчны районы 10 дугаар хорооны харьяа Өлзийт хэсэг нэртэйгээр үүсэн байгуулагджээ. Анхны хэсгийн зохион байгуулагчаар Ш.Загджав, хүний бага эмчээр н.Цэцэгбал ажиллаж байсан бөгөөд малын эмч Ч.Оюун, Бугын САА-н ажилчин П.Гомбосүрэн, Д.Буянбадрах, Ж.Баярсайхан, Д.Бямбажав, Г.Нэргүй, Н.Дашдондог, Б.Доржсүрэн, Г.Цэдэн-Иш, Ж.Бадамханд, С.Пүрэвдорж, Д.Хувцагаан нар хорооны анхны гал голомтыг асаалцсан байна. 1996-2001 онд Б.Болд хэсгийн зохион байгуулагчаар ажиллаж байхдаа бие даасан хороо болгох тухай иргэдийн санал хүсэлтийг нийслэл, дүүргийн төр захиргааны байгууллагад удаа дараа уламжилж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгч С.Батмөнх, Нийслэлийн засаг даргад болон Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2001 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 33 дугаар тогтоолоор Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо болон  620 өрхийн 1450 иргэдтэйгээр байгуулагдсан.
Түүнээс хойш анхны хорооны Засаг даргаар Н.Дорждулам 2002-2012 он хүртэл, Г.Батсуурь 2012-2016 он хүртэл, 2016 оноос сонгогдон өнөөг хүртэл ажиллаж байна. Энэ хугацаанд Хорооны Иргэдийн нийтийн хурлын даргаар Г.Батсуурь 2001-2004 он, О.Бибиш 2004-2008 он хүртэл, Д.Мандаа 2008-2012 он хүртэл, Н.Дорждулам 2012 оноос одоог хүртэл ажиллаж байна. 

Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу  1793 өрх, 5246 хүн амтай, 16755 толгой малтай, 45 аж ахуй нэгж байгууллагатай болж жилээс жилд өргөжин тэлсээр байна. Газар нутгийн онцлогоос шалтгаалан газар тариалангийн том талбай байхгүй, 65 өрх өөрсдийн хэрэгцээндээ зориулан өөрсдийн хашаандаа хүнсний ногоо тариалдаг.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн: 
Тус хороо нь удирдлага бүтэц зохион байгуулалтын хувьд Засаг дарга Н.Наранцацрал, дотоод ажил хариуцсан зохион байгуулагч Ц.Отгонцэцэг, Хөгжлийн нийгмийн ажилтан Ц.Энхжаргал, Хөдөлмөр халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн О.Гэрэлмаа, Улсын бүртгэгч С.Сарантуяа, 1-р хэсгийн ахлагч М.Ургац, 2-р хэсгийн ахлагч Т.Баярмаа, 3-р хэсгийн ахлагч Н.Баяраа,  4-р хэсгийн ахлагч Д.Гансүх,  5-р хэсгийн ахлагч С.Ганчулуу, 6-р хэсгийн ахлагч Б.Доржханд, 7-р хэсгийн ахлагч А.Уранчимэг, 8-р хэсгийн ахлагч Ш.Энхбаяр, Хэсгийн байцаагч М.Золбаяр, хорооны цагдаа Б.Хосзаяа, Олон нийтийн цагдаа М.Гэлэгжамц нарын бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Үзүүлж байсан амжилтаас:
  • 2014 онд "Дээлтэй Монгол 2014" наадамд хоёрдугаар байр
  • 2014 онд "Олс таталт"-ын төрөлд III их наадмын төрөлд нэгдүгээр байр
  • 2014 онд Иргэдийн спортын IV их наадмын "Ширээний шагайн наадгай" төрөлд нэгдүгээр байр
  • 2014 онд Иргэдийн спортын III их наадмын "Ширээн шагайн наадгайн" төрөлд нэгдүгээр байр
  • 2015 онд "Дээлтэй Монгол 2015" наадамд хоёрдугаар байр 
  • 2015 онд "Олс таталт"-ын төрөлд IV их наадмын төрөлд дэд байр
  • 2015 онд Иргэдийн спортын IV их наадмын "Ширээний шагайн наадгай" төрөлд нэгдүгээр байр
  • 2016 онд "Дээлтэй Монгол 2016" наадамд нэгдүгээр байр
  • 2016 онд Иргэдийн спортын VI их наадмын "Ширээний шагайн наадгай" төрөлд нэгдүгээр байр 
  • 2016 онд Иргэдийн спортын V их наадмын "Ширээний шагайн наадгай" төрөлд эмэгтэйчүүд нэгдүгээр байр
  • 2016 онд Иргэдийн спортын V их наадмын "Ширээний шагайн наадгай" төрөлд эрэгтэйчүүд нэгдүгээр байр 
  • 2016 онд "Олс таталт"-ын төрөлд V их наадмын төрөлд дэд байр
  • 2018 онд Иргэдийн спортын VII их наадмын "Ширээн шагайн наадгай " төрөлд нэгдүгээр байр 
  • 2018 онд Иргэдийн спортын VII их наадмын " Волейболлын аварга " шалгаруулах төрөлд дэд байр
  • 2019 онд Иргэдийн спортын VIII их наадмын " Волейболлын аварга " шалгаруулах төрөлд эмэгтэй гутгаар байр
  • 2019 онд Иргэдийн спортын VIII их наадмын " Ширээн шагайн наадгай " шалгаруулах төрөлд гутгаар байр
  • 2019 онд Иргэдийн спортын VIII их наадмын " Софт волейболлын аварга " шалгаруулах төрөлд дэд байр
  • 2019 онд Дээлтэй монгол наадамд "Шилдэг хороо"-р шалгарав
                         ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 14 ДҮГЭЭР ХОРООНЫ
                                АЖИЛЧДЫН УТАСНЫ ЖАГСААЛТ 

Овог нэр

Албан тушаал

Утасны дугаар

Тайлбар

1

Н.Дорждулам

ИНХ-ын дарга

89586818, 99831842

 

2

Н.Наранцацрал

Засаг дарга

99012514

 

 

 

 

 

3

Ц.Отгонцэцэг

Зохион байгуулагч

88061300

 

4

Ц.Энхжаргал

Хөгжлийн нийгмийн ажилтан

99869601

 

5

С.Сарантуяа

Улсын бүртгэгч

88092528

 

6

О.Гэрэлмаа

Хөдөлмөр, халамжийн мэргэжилтэн

99904130

 

7

М.Золбаяр

Хэсгийн байцаагч

99123989

 

8

Б.Хосзаяа

Хорооны цагдаа

80280216

 

9

М.Гэлэгжамц

ОНЦ

86056080

 

10

Р.Энхбаяр

59-р сургуулийн захирал

88011694, 70294250

 

11

Я.Энхтуул

165-р цэцэрлэгийн эрхлэгч

89210956, 70294280

 

12

Б.Сайханцэцэг

Энх-Амгалан Өлзийт өрхийн эмнэлэг

88844474

 

13

П.Түмэнжин

Иргэний танхимын ажилтан

99914383

 

14

М.Ургац

1-р хэсгийн ахлагч

94778889, 88176114

 

15

Т.Баярмаа

2-р хэсгийн ахлагч

88630481, 88179814

 

16

Н.Баяраа

3-р хэсгийн ахлагч

99619032, 88178114

 

17

Д.Гансүх

4-р хэсгийн ахлагч

88177514

 

18

С.Ганчулуу

5-р хэсгийн ахлагч

99890657, 88178914

 

19

Б.Доржханд

6-р хэсгийн ахлагч

88177614

 

20

А.Уранчимэг

7-р хэсгийн ахлагч

91891707, 88179114

 

21

Ш.Энхбаяр

8-р хэсгийн ахлагч

88176014

 

                                ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 14 ДҮГЭЭР ХОРОО
Иргэдээс ирэх өргөдөл гомдлын асуудлыг зохион байгуулагч Ц.Отгонцэцэг Утас:88061300, 77196514 руу  холбогдож та утсаар болон биеэр хорооны байранд ирж өргөдөл гомдолоо гаргаж болно.





Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт