Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг зохион байгууллаа.

Олон улсын хүүхдийн баярын арга хэмжээг 2019 оны 05 дугаар сарын 31-ний 11.00 цагт Хорооны задгай талбайд зохион байгууллаа. Баярын үйл ажиллагаанд:  Хорооны Иргэдийн Нийтийн Хурлын дарга Н. Дорждулам, ДИТХ-ын төлөөлөгч Хорооны Засаг дарга Н.Наранцацрал нар оролцож үг хэлэв. Баярын арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Зам тээврийн Хөгжлийн яамны сайд Б.Энх-амгалан түүний ажлын алба, Дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийн төвийн ажлын алба, хорооны Засаг даргын ажлын алба, ажилтан албан хаагчид оролцлоо.

Тус хорооны хүүхдийн баярын арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Зам тээврийн Хөгжлийн яамны сайд Б.Энх-амгалан үг хэлж,  600-н хүүхэд багачуудад гарын бэлэг гардуулсан. НИТХ-ын төлөөлөгч, Дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан даргын 100 бэлгийг Хорооны Хөгжлийн бэрхшээлтэй, зорилтот өрхийн, хагас, бүтэн өнчин хүүхдүүдэд гардуулан өгсөн.  Нийт 800 гаруй хүүхдэд бэлэг гардуулан өглөө. 500 гаруй хүүхдүүд Хүүхдийн тоглоом дээр өглөөний 10 цагаас 17 цаг хүртэл үнэ төлбөргүй тоглон наадсан. Хорооны нийт хүүхдүүд баярын арга хэмжээнд сэтгэл хангалуун баяр хөөртэй байлаа.




Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт