2019 ОНД ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 14 ДҮГЭЭР ХОРООНД НИЙСЛЭЛ, ДҮҮРГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ХИЙСЭН АЖЛЫН ТОВЧ ТАЙЛАН
 

ДҮҮРГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ХИЙГДСЭН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ: 

1.1 Дүүргийн хөрөнгө оруулалтаар сүүдрэвчтэй автобусны буудал, хогийн сав, тус бүр 12 ширхэгийг хийж гүйцэтгэлээ.

1.2 Тус хорооны ажлын байранд дүүргийн хөрөнгө оруулалтаар гадна фасад, нэг цэгийн үйлчилгээний танхимд завсар хийж нэг цэгийн үйлчилгээний өрөөг шинэ ширээ сандалтай болгож тохижуулав.
1.3 Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр өлзийтийн төв зам дагуу 7 ширхэг камер суурилууллаа.

НИЙСЛЭЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ХИЙГДСЭН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ: 

2.1 Тус хорооны 6-р хэсгийн Барилгын дэнж, барилгын гудамжинд  67 гэрэлтүүлэг, өлзийтийн хэсэгт 31 гэрэлтүүлэг, бурхантын хэсэгт 147 ширхэг гэрэлтүүлэг хийж нийт 245 ширхэг гэрэлтүүлгийг ашиглалтанд оруулж гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх болон иргэдэд ая тухтай орчин бүрдүүллээ. 

2.3 3-р хэсэгт байрлах Нийтийн эзэмшлийн Булгийг хашаалж, тохижуулах ажлыг “Өвөр харз” ХХКомпани хөрөнгө оруулалтаар Бурхантын булгийг гурвантаа тохижуулав.
Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт