"ЭКО ӨЛЗИЙТ-МОНГОЛ НАМАР" ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Үйл ажиллагаанд ИНХ-ын дарга Н.Дорждулам, Хан-Уул дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, 14 дүгээр хорооны Засаг дарга Н.Наранцацрал, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Г. Мэндбаяр, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Одонтунгалаг, Хан-Уул дүүргийн Улаан загалмайн хорооны дарга н. Нарантуяа нар мэндчилгээ дэвшүүлж, эрүүл энхийг хүсэн ерөөлөө.



Тус хорооны ахмад настан Ж.Торгууд цагаан идээгээр оролцлоо. 



165-р цэцэрлэгийн хүүхдүүд мэндчилгээ дэвшүүллээ.



Үзэсгэлэнд оролцсон иргэдээ шагнаж урамшууллаа. 





Олон улсын байгууллага, Улаан загалмайн хороотой хамтран үерт өртсөн өрхүүдэд мөнгөн тусламж үзүүлсэн батламж гардууллаа.


Үйл ажиллагааг дэмжиж оролцсон ИНХ-ын дарга Н.Дорждулам, СТА П.Батзориг, Б.Энх-Амар,  "Шандас" ХХКомпаний захирал Т.Энхбаатар, Хадгаламж зээлийн хоршооны дарга Х.Эрдэнэчимэг даргатай хамт олон, 165-р цэцэрлэгийн хамт олон болон идэвхтэй оролцсон иргэд та бүхэндээ баярлалаа.

Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо

Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт