АХМАДУУДЫН АВАРГУУД ТОДОРЛОО
Нээлтийн үйл ажиллагаа: Засаг дарга Н.Наранцацрал, Ахмадын зөвлөлийн дарга Д.Дүнжмаа, ТББ-ын тэргүүн Н.Угтахбаяр, хэсгийн ахлагч нар болон баг тамирчид оролцлоо.



Тэмцээнд 1,2,3,4,7 хэсгийн багууд амжилттай оролцлоо. Гар бөмбөгийн тэмцээнд 4-р хэсгийн Б.Алтангэрэл ахлагчтай баг алтан медаль, 2-р Ц.Бүрнээбаатар ахлагчтай баг мөнгөн медаль, 7-р хэсэг Д.Бямбажав ахлагчтай баг хүрэл медаль мөнгөн шагналаар тус тус шагнуулав. Гар бөмбөгөөр шилдэг эрэгтэй тоглогч 2-р хэсгийн ахмад Л.Сандагдорж, шилдэг эмэгтэй тоглогчоор 4-р хэсгийн Н.Янжиндулам нар шалгарлаа. Мөн теннисний төрөлд эрэгтэй төрөлд 2-р хэсгийн Г.Дамдин алтан медаль, 7-р хэсгийн Д.Бямбажав мөнгөн медаль, эмэгтэй төрөлд 3-р хэсгийн Д.Амарбаяр алтан медаль, 2-р хэсгийн Ю.Цэцэгмаа мөнгөн медалиар тус тус шагнагдав. 







Тэмцээнийг дэмжин оролцсон "Өлзийтийн залуус ТББ"-ын тэргүүн Н.Угтахбаяр, ахмадын зөвлөлийн дарга Д.Дүнжмаа, 59-р сургуулийн захирал Р.Энхбаяр нарт талархал илэрхийлье
Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт