165 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН ХАМТ ОЛОНД 10 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ

 

Өлзийт хайрхан, Бурхант хайрханы өвөрт, Түргэний голын хөвөөнд орших

Өлзийт хорооныхоо нийт ард, иргэддээ

Адис авахын давааныхаа амар мэндийг эрж

Арван жилийн түүхэн цаг хугацааны баяраа тэмдэглэж буй

Алдрай бяцхан үрс, 165 дугаар цэцэрлэгийн ажилтан албан хаагч та бүхэндээ

Төрдөө үнэлэгдэж түмэндээ хүндлэгдэж тэнгэрт тэтгэгдэж явахыг хүсэж мэндчилье.

Сургуулийн өмнөх боловсрол олгох явдал нь

Сэтгэл нийлсэн хүмүүсийн уйгагүй хөдөлмөрийн үр шим юм аа.

Тэнд инээж буй балчир үрсийн айзам түрлэг аялгуу бий

Тэнд аз жаргалтай гэр бүлүүдийн ариухан цагаан хайр бий

Тэнд алаг хорвоогийн ирээдүйг залуурдах агуу их авьяастанууд бий

Тэнд алдаа оноог дэнсэлж ухаарал хайрлах амьдрал тэмцлийн замнал бий.

2018 онд 165 дугаар цэцэрлэгийн цадиг түүхийн 10 жилийн ой тохиож буй нь бид амжилт бүтээлээ бататгаж буй хэрэг болно.

 2019 онд түүхэн хүрдийнхээ 11 дэх жилээ угтаж буй цэцэрлэг маань улам өргөжиж 240 ортой хүүхдийн хичээлийн шинэ байрны нээлтийг хийх болсон нь бид бүгдийн хувьд цаашид илүү ихийг бүтээх ажлуудын эхлэл гэж ойлгож байна.

Та бүхэндээ сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ

14 ДҮГЭЭР ХОРООНЫ ЗАСАГ ДАРГА                                                   Н.НАРАНЦАЦРАЛ

Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт