2018 ОНД ӨРХ ГЭР БҮЛ, ХҮҮХЭД БҮР АЗ ЖАРГАЛТАЙ БАЙХ БОЛТУГАЙ.

2017 он Монгол Улсын хэмжээнд онцлог жил байлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болсон, Монгол орны Нийгэм  эдийн засгийн үзүүлэлтэнд эерэг хандлага гарсан, манай хорооны тухайд бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын жил байлаа. “Иргэдээ сонсъё” аяны хүрээнд иргэдийн санал, хүсэлтийг авч эрэмбэлэн жагсааснаар иргэдийн өмнө тулгамдсан зарим асуудлуудыг шийдвэрлэлээ. Ингэхдээ нэр бүхий 25 ажлуудыг  760.249.000 төгрөгний төсөвтэйгээр хийж гүйцэтгүүлээд байна. Мөн Дэлхийн зөн Олон улсын байгууллагатай 2017-2020 онд хамтарч ажиллах 3 жилийн гэрээ байгуулж 50 өрхийг төсөлд хамруулсан нь онцлох ажлын нэг байлаа.

Монгол Улсын 2018 оны төсөвт 240 хүүхдийн Цэцэрлэг барих,Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалт”-аар Эмнэлэгийн цогцолбор  барих, Эрчим хүчний сайдын төсвийн багцаар цахилгаангүй өрхүүдийг цахилгаантай болгох, хүчдэлийн уналтыг  сайжруулах, Нийслэлийн хөрөнгө оруулалтаар гудамжны гэрэлтүүлэг хийлгэх,  Дүүргийн хөрөнгө оруулалтаар  "Ус түгээх" цэгүүдийг засварлах зэрэг ажлуудын  төсвийг тус бүр тусгуулаад байна.

Айлчлан ирж буй шинэ ондоо

Өнгөт солирын гэрэлд хүслээ шивнэж

Өглөө мандах нарны цацрагаар жавхаажсан

Өлзийтийн дэнжийн ард иргэд та бүхний минь

Өгөөмөр хүслийн цагаахан хүлэг

Өргөн дэлхийн энгээр өртөөлөн хурдалж

Тэнгэрлэг яруу сайхнаар оршин амьдрахыг хүсэн ерөөе. 

 

Хан-Уул Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, 14 дүгээр хорооны Засаг даргын үүрэг гүйцэтгэгч  Н.Наранцацрал

 

Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт