ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 14 ДҮГЭЭР ХОРОО 7777-1965 НЭГДСЭН ЛАВЛАГААНЫ ДУГААРТАЙ БОЛЛОО.

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017-2020 оны мөрийн хөтөлбөрт тусгагдсан  “Төрийн үйлчилгээ –Хорооны хөгжил” зорилтын хүрээнд  14 дүгээр хороо нэгдсэн лавлагааны /7777-1965/ дугаартай боллоо.

Тодруулбал та албаны шугамаар Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх хэлтэс, албадын албан хаагчидтай шууд холбоо барих буюу хүссэн мэдээ мэдээлэл, үйлчилгээ, лавлагаагаа утсаар авах боломж бүрдэж байна.

Заавал албан байгууллага дээр ирж лавлагаа мэдээлэл авах шаардлагагүй шаардлагатай мэдээ мэдээллийг 7777-1965 дугаар луу залгаад холбогдох албан хаагчидтай шууд холбож өгнө. Ингэснээр таны цаг зав хэмнэгдэж төрийн үйлчилгээг түргэн шуурхай авах боломжтой болж байгаа юм.

Хан-Уул дүүргийн лавлагаа, мэдээлэл, санал хүсэлт, өргөдөл гомдол хүлээн авах утас 7777-1965 дугаар 24 цагаар 2017 оны 12 дугаар сарын 15-наас албан ёсоор ажиллаж эхэллээ.

Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт