Мэдээ мэдээлэл

АСАРГААНЫ ТЭТГЭМЖ

Нийгмийн халамжийн үйлчилгээний төрлөөс асаргааны тэтгэмж 4 төрөл байдаг. Эдгээр материалыг бүрдүүлж үйлчилгээнд хамрагдана.

ИРГЭДИЙН ШИНЭ ЖИЛИЙН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Иргэдийн шинэ жилийн арга хэмжээг 2018 оны 12 дугаар сарын 20-нд 18 цагаас 59-р сургуулийн 2-р байранд зохион байгууллаа. Иргэд, ААНБайгууллагуудаас мэндчилгээ дэвшүүлж, 2018 ондоо амжилт бүтээлээрээ тэргүүлж ажилласан Иргэдийг шагнаж, өвлийн өвгөний бэлэг гардууллаа.

ӨЛЗИЙТ ТАКСИ ЗОГСООЛЫН НЭЭЛТ

Өлзийт такси зогсоолын албан ёсны нээлтийн арга хэмжээ боллоо.

2018 ОНЫ МАЛ ТООЛЛОГО ЭХЭЛЛЭЭ.

2018 оны мал тооллого 12 дугаар сарын 7-ны өдрөөс 17-ны өдрийн 20.00 цаг хүртэл явагдана.

ДЭЛХИЙН ЗӨН ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГА

Хан-Уул дүүргийн 14- р хороон дээр сургалт зохион байгуулж, иргэдэд тусламж үзүүлэв.

ХОРООНЫ УС ТҮГЭЭХ ГҮНИЙ 5 ХУДГИЙН БАЙРЫГ ЗАСВАРЛАВ

Хорооны ус түгээх гүний 5 худгийн байрыг дүүргийн хөрөнгө оруулалтаар засварлаж үйл ажиллагааг сайжрууллаа.

ГЭРЭЛТҮҮЛЭГ НЭМЭГДҮҮЛСЭН БАЙДАЛ

Өлзийтийн 11,12, гудамжинд шинээр гэрэлтүүлэг тавьлаа.

ХУВИАРАА ТАКСИ ЭРХЛЭГЧДЭД ЗОРИУЛСАН ЗОГСООЛ

2018 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хувиараа такси эрхлэгч иргэдийг дэмжиж таксины зогсоолын асуудлыг шийдвэрлэлээ.

САГСАН БӨМБӨГИЙН ЗАЛУУЧУУДЫН АВАРГА ШАЛГАРУУЛЛАА

Хан-Уул 14-р хорооны сагсан бөмбөгийн АШТ 2018 оны 11 сарын 18-ны өдөр зохион байгуулагдаж залуучуудын багууд хурд авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө. Тэмцээнд нийт 17 баг өрсөлдөө.

АХМАДУУДЫН АВАРГУУД ТОДОРЛОО

Хан-Уул дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, 14 дүгээр хорооны Засаг дарга Н.Наранцацралын нэрэмжит болон ахмадын зөвлөлтэй хамтран "Ахмадуудын гар бөмбөг болон теннисний аварга шалгаруулах тэмцээнийг 2018.11.25-ны өдөр зохион байгууллаа

ОЛОН УЛСЫН АХМАДЫН БАЯРЫГ ТОХИОЛДУУЛАН АХМАДУУДАА ХҮЛЭЭН АВЧ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЖ БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ

Хорооны Ахмадын баярыг 2018 оны 09 дүгээр сарын 29-ний 12:00 цагт 59-р сургуулийн зааланд тэмдэглэн өнгөрүүллээ.

"ЭКО ӨЛЗИЙТ-МОНГОЛ НАМАР" ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

“ЭКО ӨЛЗИЙТ- МОНГОЛ НАМАР" ӨДӨРЛӨГ 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр зохион байгууллаа. Үзэсгэлэн худалдаанд идэвхтэй оролцсон таны хөдөлмөр зүтгэл төрд үнэлэгдэж, түмэнд хүндлэгдэх болтугай.

"МОНГОЛ НАМАР" ЭКО ӨЛЗИЙТ ӨДӨРЛӨГ БОЛНО

Хувиараа хөдөлмөр эрхлэгчид болон газар тариалан эрхлэгч та бүхнийг өдөрлөгтт хүрэлцэн ирэхийг урьж байна.

ӨРГӨӨ ЦАГААН ГЭР БЭЛЭГЛЭВ

Тус хорооны өрх толгойлсон 2 эмэгтэйд өргөө цагаан гэр олголоо.

ХОТОЛ ОЛНООРОО САЙХАН НААДААРАЙ

Тулгар төрийн 2227 жил, Их Монгол улс байгуулагдсаны 812 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын мэндийг иргэд та бүхэндээ дэвшүүлье.

ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН ХӨРӨНГӨӨР 2019 ОНД ХИЙХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТАЛААРХ САНАЛЫГ АВЧ ЭХЭЛЛЭЭ

Дүүрэг, Хорооныхоо цаашдын хөгжилд шаардлагатай гэж үзэж байгаа хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл арга хэмжээний талаар Та өөрийн саналаа илэрхийлж, идэвхтэй оролцоорой.

"ХОГГҮЙ-ХАН-УУЛ" 2018 АЯН

Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газартай хамтран аяны хүрээнд үүсмэл хур хогийн 5 цэгүүдийг 2018 оны 03 дугаар сарын 30-наас 4 сарын 05 хүртэл хамтран зохион байгуулж цэвэрлэсэн. Иймд гуу жалга, нийтийн эзэмшлийн газар, зам талбайд ил задгай хог хаяхгүй байхыг уриалж байна. ХУД-ийн 14 дүгээр хороо

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 14 ДҮГЭЭР ХОРООНЫ ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛ 2018.03.23-НЫ ӨДӨР БОЛЛОО

Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны ИНХ-ын даргаар Н.Дорждулам, тэргүүлэгчдээр А.Одонтуяа, Ц.Мөнх-Эрдэнэ, Ц.Бүрнээбаатар, Н.Баяраа, 14 дүгээр хорооны Засаг даргаар ДИТХ-н Төлөөлөгч Н.Наранцацрал сонгогдлоо.

ХУВИАРАА ТАКСИ ЭРХЛЭГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ ДАРААХ ШИЙДВЭР ГАРГАЛАА

Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны Ард, иргэдэд үйлчлэх "ӨЛЗИЙТ ТАКСИ" дотоод журмын дагуу үйлчлүүлнэ.

САР ШИНИЙН БАЯРЫГ ТОХИОЛДУУЛАН УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЭНХ-АМГАЛАНГИЙН ГАРЫН БЭЛЭГ ГАРДУУЛЛАА

14 дүгээр хорооны Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Н.Наранцацрал, УИХ-ын гишүүний бие төлөөлөгч Билэгт нар Ахмадуудад гарын бэлгийг гардуулж, сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ.

ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Сар шинийн баярын арга хэмжээтэй холбогдуулан "Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх сургалт"-ыг Гал түймэр унтраах, аврах 65-р ангитай хамтран зохион байгууллаа.

2018 ОНЫ 02 ДУГААР САРЫН 9-НИЙ ӨДӨР 13:00 ЦАГТ ИРГЭНИЙ ТАНХИМД СУРГАЛТТАЙ

Иргэний танхимд 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 13:00 цагт "Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх сургалт"-ыг Гал түймэр унтраах 65-р ангитай хамтран зохион байгуулна. Иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд идэвхтэй оролцоно уу.

"САР ШИНИЙН БАЯРЫГ" УГТСАН БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ ЗОХИОН БАЙГУУЛНА

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн А/01 дүгээр тушаалын дагуу 2018 оны 02 дугаар сарын 10-ний өдөр буюу Бямба гарагийн 11:00 цагт зохион байгуулагдах тул иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд их цэвэрлэгээний ажилд бүрэн хамрагдана уу. Холбоо барих утас: 77196514

"Цагаан сар экспо 2018" үзэсгэлэн худалдаа болно

2018 оны 02 дугаар сарын 5-ний Даваа гарагт 11:00 цагт Хорооны байрнаас Автобусаар үнэгүй зөөвөрлөж"Буянт -Ухаа спортын ордонд үзэсгэлэн худалдаа үзүүлээд 15:00 цагт хорооны байрны гадаа хүргэж үйлчилнэ. Иргэд та бүхэн идэвхтэй оролцоно уу. Холбоо барих утас: 88990657

Иргэдийн анхааралд

Тус хорооны нутаг дэвсгэрээр дамжин өнгөрч буй болон мал оруулж ирж буй малчдад хамтран хяналт тавьж ажиллана уу.

Төрийн байгууллагууд 2017 онд хийсэн ажлаа иргэддээ тайлагналаа.

Байгууллагуудын үйл ажиллагааны тайланг хангалттай гэж дүгнэлээ.

ДАРХАН БЭРИЙГ АЛДАРШУУЛНА

Монголын гэр бүл алдаршуулах төвөөс санаачилан Цагаан сарын баярын өдрийг тохиолдуулан 3 ба дээш хүү төрүүлсэн ээжүүдийг алдаршуулах,гэр бүл дэхь үүрэг оролцоо, хүндэтгэл, бахархалыг бий болгох зорилгоор "ДАРХАН БЭР"-д шагнал гардуулах хүндэтгэлийн арга хэмжээг 2018.02.10 өдөр зохион байгуулахаар боллоо.

"ИРГЭДИЙНХЭЭ ШИНЭ ЖИЛ"-ИЙН БАЯРЫГ ТЭМДЭГЛЭН ШИНЭ ОНОО УГТЛАА.

Иргэдийн шинэ жилийн арга хэмжээг 2017 оны 12 дугаар сарын 26-нд 18 цагаас 59-р сургуулийн 2-р байранд зохион байгууллаа. Иргэд, ААНБайгууллагуудаас мэндчилгээ дэвшүүлж, 2017 ондоо амжилт бүтээлээрээ тэргүүлж ажилласан Иргэдийг шагнаж, өвлийн өвгөний бэлэг гардууллаа.

АХМАДУУДДАА ШИНЭ ОНЫ МЭНД ХҮРГЭЕ.

Ахмадын шинэ жилийн арга хэмжээг 2017 оны 12 дугаар сарын 24ний өдөр 13.00 цагт зохион байгууллаа. Арга хэмжээнд Дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгч, Хорооны Засаг дарга Н.Наранцацрал, Ахмадын зөвлөлийн дарга Д.Дүнжмаа, Гавьяат Насантогтох нар оролцож хүндэтгэл үзүүллээ.

ИРГЭДИЙН АНХААРАЛД

Пиротехникийн хэрэгсэл /хурц гэрэл, чанга дуу чимээ гаргах/-ийг ашиглахдаа аюулгүй ажиллагааны зааврын дагуу хэрэглэх, гал түймэр гарах, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТЭС

ИРГЭДИЙН ШИНЭ ЖИЛИЙН АРГА ХЭМЖЭЭГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛНЭ.

"Иргэдийн шинэ жил"-ийн арга хэмжээг 2017 оны 12 дугаар сарын 26-ний 18.00 цагт 59 дүгээр сургуулийн 2-р байранд зохион байгуулах тул иргэд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

ОНЦГОЙ ТОХИОЛДЛЫН БОЛОН АМЬЖИРГААГ ДЭМЖИХ МӨНГӨН ТЭТГЭМЖ

Онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж 10 төрлийн үйлчилгээ үзүүлдэг бөгөөд дараах бичиг баримтыг бүрдүүлж халамжийн үйлчилгээнд хамрагдана.

НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТЭТГЭВЭР

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн 5 үйлчилгээний төрлийг эдгээр материалыг бүрдүүлж үйлчилгээ авна.

Баннер

Хэрэглэгчийн хандалт